Үндсэн агуулга руу очих
Support

Тусламж

Асуулт байвал эндээс эхэл. Ихэнх нь доор хариулттай.

Discord

Хамгийн хурдан зам. Server дээр орж `/ticket open` гэж бичихэд staff шууд хариулна.

Email

Төлбөр, account-тай холбоотой асуудлыг бичгээр илгээж болно.

support@aimshot.lol

Түгээмэл асуултууд

Crosshair хуулахад account хэрэгтэй юу?

Үгүй. Хуулах, харах, хайх бүгд бүртгэлгүй ажиллана. Account зөвхөн favourite хадгалах, өөрийн crosshair нийтлэх, Pro авахад хэрэгтэй.

Яагаад зөвхөн Discord-оор нэвтэрдэг вэ?

Email/password-ыг бид зориудаар авч хаясан. Нууц үг хадгалах нь эрсдэл, хэрэглэгчид ч мартдаг. Discord бол манай community аль хэдийн байдаг газар тул role, Pro эрх шууд синк болдог.

Pro-гоор яг юу нээгддэг вэ?

Windows дээрх desktop overlay app болон түүний бүх боломж. Сайт дээрх бүх зүйл — хайх, хуулах, нийтлэх, favourite — үнэгүй хэвээр.

Төлбөр төлсөн ч Pro идэвхжихгүй байвал?

Эхлээд Account хуудсаа шалгана уу — төлбөрийн түүх тэнд харагдана. Хэрэв төлбөр бүртгэгдсэн атлаа эрх нээгдээгүй бол Discord дээр `/ticket open` гэж бичээрэй. Захиалгын дугаараа хэлэхэд шууд шалгана.

Discord дээрх Pro role хэзээ орох вэ?

Төлбөр баталгаажмагц автоматаар орно. Хэрэв ороогүй бол `/sync` command ажиллуулаад үзээрэй. Server дээр байхгүй бол эхлээд нэгдэх хэрэгтэй.

Licence key-гээ алдвал яах вэ?

Account хуудаснаас шинийг үүсгэнэ. Шинэ key үүсгэхэд хуучин нь идэвхгүй болно — өөр компьютерт үлдсэн хуучин key ажиллахаа болино гэсэн үг.

Нийтэлсэн crosshair-аа засаж, устгаж болох уу?

Болно. Өөрийн crosshair дээрээ ороход Засах товч гарч ирнэ. Устгах ч мөн адил. Нэр солиход холбоос нь хэвээрээ үлддэг тул хуваалцсан линк чинь эвдрэхгүй.

Тоглоомын дүрэм зөрчиж байна уу?

Сайт өөрөө ямар ч тоглоомд хөндлөнгөөс оролцдоггүй — зүгээр л тохиргооны утга харуулж, хуулж өгдөг. Desktop overlay-г ашиглах эсэх нь тухайн тоглоомын дүрэмтэй уялдана; хариуцлагыг та өөрөө хүлээнэ.

Хариулт олдсонгүй юу?

Discord дээр ticket нээвэл бид шууд харна.

Docs